Cool na? :) Now Learn How to create one by Clicking here


Sunday, September 5, 2010

Google Хятадад буулт хийлээ

Google Хятадад буулт хийлээ

Интернэт хайлтын "Google" компани Хятадын эрх баригчдын шаардаж буй мэдээллийг хязгаарлах нөхцөлийг хүлээн авч, тус улсад шинэ "арга барил" хэрэглэх болсноо зарлажээ.
"Google" хэсэг хугацаанд Хятадын нутгаас мэдээлэл хайх хэрэглэгчийн аливаа хүсэлтийг Хонконгод байрлаж, өртдөггүй сайт руугаа шууд шилжүүлж байв.
Харин одоо хэрэглэгчид нь Хонконг дахь хязгаарлалтгүй хайлтын систем рүү өөрсдөө шилжих болжээ. "Google" компанийн Хятадын нутагт үйл ажиллагаа явуулах лицензийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө компани уг шийдвэрээ зарласан бөгөөд лицензийг нэг жилээр сунгадаг байна.

Томоохон буулт
"Google" компанийн хувьд энэ нь томоохон буулт бөгөөд Хятадын тал үүнд сэтгэл хангалуун үлдэнэ гэх баталгаа байхгүй. Тус компанийн олгож буй мэдээллийн агуулгад Бээжингийн эрх баригчид хязгаарлалт тавьж байснаас компани Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа өнгөрсөн гуравдугаар сард зарласан билээ. "Google" нь БНХАУ-ын хайлтын системийн зах зээлд хоёр дахь байр суурийг эзэлдэг бөгөөд хэрэглэгчдийн олонхи нь Хятадын өөрийнх нь "Baidu" системийг хэрэглэдэг.

Хятадын эрх баригчид ирэх таван жилийн хугацаанд иргэдийнх нь тэн хагас интернэт хэрэглэх боломжтой болно гэж тооцдог. Харин одоо энэ үзүүлэлт 30 хувьтай байна. "Google" компани Хятадын хэрэглэгчдийн тоо цаашид нэмэгдэх боломжийг харгалзан үзэж, энэ том зах зээлийг алдах тухайд нэлээд хянуур хандаж байгаа аж.

"Google''-ийн нэг жилийн орлого 24 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 240-600 сая ам.долларыг Хятадын зах зээлээс олдог байна.

No comments:

Post a Comment