"Google''-ийн охин компани "Youtube" хэрэглэгчдэдээ онлайн сүлжээгээр дуртай киногоо үзэх шинэ боломжийг олгох гэж байна.
Тус компани Холливудын студитэй хамтран онлайн видео поркатын үйлчилгээг хэрэглэгчдэдээ барих аж.
Төлбөр нь нэг кино таван ам.доллар. АНУ-д энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Хоорондоо өрсөлдөөн ч ихтэй.
Тухайлбал, "Netfix" компани 10 ам.долларын хураамжаар хүссэн киногоо хязгааргүй үзэх боломж олгодог. Мөн хүсэлт гаргасан үйлчлүүлэгчдээ и-мэйл хаяг уруу нь илгээмж явуулдаг юм.
Сонирхуулахад, Америкийн хэсэг телевизийн сувгийн дэмжлэгээр "Hulu" интернэт сайт бусдаасаа түрүүлж энэ төрлийн үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй.
No comments:
Post a Comment