Cool na? :) Now Learn How to create one by Clicking here


Wednesday, July 30, 2008

“Google”-ийн эсрэг “Cuil”

“Google”-ийн эсрэг “Cuil”

-Хамгийн том хайлтын сайт өрсөлдөгчтэй болжээ-
Энэ сарын 27-ноос тэгтлээ танигдаагүй “Cuil” компани алдарт “Google”-ийн өрсөлдөгч болно гэдгээ мэдэгджээ. Хэвлэлийнхний анхаарлыг хоёр баримт татаж байгаа юм. Юуны өмнө “Cuil”-ийг үүсгэн байгуулагчийн нэг нь “Google”-д ажиллаж байсан. Түүний хайлтын индекс 121 сая хуудсаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл “Google”-ээс даруй гурав дахин их хэмжээний багтаамжтай гэсэн үг. Мөн “Cuil” нь англиар күүл буюу ирландаар “мэдлэг” гэсэн утгатай.
Шинэ “өрсөлдөгч” хайлтыг нэлээд олон хэлбэрээр зураг, ангилалтай нь гаргаж ирнэ. Энэхүү сайтыг гурван хүн үүсгэн байгуулжээ. Эхнийх нь Том Костелло. 1999 онд “Xift” хайлтын сайтыг хийсэн бөгөөд хожим нь IBM-д ажиллаж байсан. Түүний эхнэр Анна Паттерсон “Google”-ийн нэг салбар “TeraGoogle”-ийн архитектороор ажиллаж байв. Гурав дахь хүн нь Рассел Пауэр “TeraGoogle”-ийн техникийн захирал бай­сан. Шинэ сайтын компанид нийт 10-15 хүн ажилладаг.
Харин одоо “Cuil” бидний сайн мэдэх өдөр тутам орж байдаг Гүүглийн хэр сайн өрсөлдөгч болохыг харах л үлдлээ. Гэвч лав л өнөө маргаашдаа үр дүн нь гартал юу л бол. Учир нь “Cuil” “үүдээ” нээгээд ганц л хонож байгаа юм харин “Google”-ийг бид арван жил мэднэ.

No comments:

Post a Comment